Sunday, October 21, 2012

Аравтын бутархай


Тооллын ба хэмжих нэгжийн аравтын систем
1.    Хэмжих нэгжийн метрийн  систем
Үндсэн нэгж: метр-уртын нэгж, килограмм-хүндийн нэгж, секунд- хугацааны нэгж
Үүсмэл нэгжийн жишээ: квадрат метр- талбайн нэгж, куб метр-эзэлхүүний нэгж, метр/секунд- хурдны нэгж гэх мэт.

Нэгжийг аравтын тоо дахин ихэсгэх, эсвэл хорогдуулж нэртэй тоо үүсгэхдээ:
 дека-арав
 гекто-зуу
 кило-мянга
 деци-аравны
 санти-зууны
 милли-мянганы
 микро-саяны  гэх мэт угтвар үг хэрэглэнэ. Нэртэй тооны жишээ нь килограмм, миллиметр, сантиметр, микросекунд. Метр, дециметр хоёр, метр сантиметр хоёр гэх мэтийн хоорондын шүтэлцээ нь 2 м 7 дм, 2 м 65 см гэх мэтийн уртыг аравтын бутархай тоо хэрэглэн, метрээр илэрхийлэх боломж олгож байна.
2.    Бутархай тоог аравтын бутархай болгон бичих
8 м  7 см, 4 кг 525 г гэх мэт хэмжигдэхүүнийг метр, килограммаар илэрхийлэх бэлтгэл хийсэн. Сурагчид уул бутархайн хуваарь нь нэгжийн баруун талд нэг буюу хэд хэдн тэг бүхий бичлэг болох өвөрмөц онцлогийг ажигласан. Тийм холимог тоонуудыг аравтын бутархай дүрсээр бичих хялбархан бичдэг зуршилтай. Ингэхээр аравтын бутархай нь бүхэл тоо болон бутархайн онцлог бичлэг байна.                      Тайлбар хэсэгт холимог тоог аравтын бутархайгаар бичих сурагчдад  хялбар ойлгогдох арга барил өгүүлсэн. Энэ аргаар хуваарьт  хичнээн тэг  байгаагаар бутархайн хүртвэрт төчнөөн цифр зайлшгүй бичдэг. Бүхэл хэсгийг бичээд,  баруун талд таслал тавьж , хүртвэрийг бичдэг. Жишээлбэл:
 = 6  = 6,005


No comments:

Post a Comment